Монгол бичгээр веб бүтээх боломж

Монгол бичгээр стандарт байдлаар веб бүтээх боломжийг танилцуулж байгаадаа таатай байна. Бадралын блогтоо оруулсан http://www.badral.net/?p=171 бичлэг болон энд байгаа Билигсайхан нарын веб сайт энэ тэрийг нэлээн оролдож нухсаны эцэст олон түмний буянаар гэдэг шиг ямар нэгэн фонт суулгаагүй ч Windows болон Linux магадгүй бусад систем Firefox, Opera, Chromium, IE болон бусад хөтөч дээр шууд босоогоор нь харагдуулаад Монгол бичгээр бичих боломжтой болгож чадлаа. Мэдээж маш түүхий боловч эхний ээлжинд иймэрхүү байдлаар шийдэж болно. Мөн төстэй байдлаар шийдсэн www.talchir.com зэрэг сайтуудаас та санаа авч болно.

За ингээд Монгол бичгээрээ веб хийгээд байж дээ:

Жишээ хуудсыг эндээс хараарай:
http://dusal.net/other/mb_test/mb.html

Эх кодыг татаж авах:
http://dusal.net/other/mb_test/mb_test.zip

Энэ кодыг татаж аваад засварлаад өөр боломжууд нэмээд сайт хийх, мөн сайжруулаад бусдад танилцуулах  боломжтой байх гэж бодож байна шүү. Олны хүч оломгүй далай гэж...

Нэмэлт:
Google Chrome, Internet Explorer хөтчүүдийн сүүлийн хувилбар дээр Монгол бичгийг босоогоор дүрслэн харуулах боломжтой болсон ба Firefox хөтөч хараахан шийдэгдээгүй байгаа.
Илгээх | 1511 хүн уншсан

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл (0)




:-)